ХОНКОНГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
920

2018 оны 6-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд БНХАУ-ын үндэсний аялал жуулчлалын газар, Хонконг, Макаогийн аялал жуулчлалын газартай хамтран Хонконгт Олон улсын аялал жуулчлалын ЭКСПО-г зохион байгуулах гэж байна.   

Мэргэжлийнхэнд зориулсан өдөр, олон нийтэд зориулсан өдрийг тус тусад нь зохион байгуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын сэдэвт төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан улам олон үйлчлүүлэгчдийг татах боломжтой.

Үзэсгэлэнг үзэж сонирхогчид нь Хонконг /Азийн 3 дахь үйлчлүүлэгчдийн зах зээл/ болон Хятад /Дэлхийн хамгийн том үйлчлүүлэгчдийн зах зээл/- аас байна. Аялал жуулчлалын бизнес эрхлэгч та бүхэн энэхүү үзэсгэлэнд оролцохыг хүсвэл МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газарт хандана уу.

Холбоо барих:

Утас: 312501, 99077781 /Байгалмаа/