“Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” семинарт урьж байна

0
1574

Монголын аялал жуулчлалын холбоо нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл – урлагийн газар, Оюуны өмч – улсын бүртгэлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр ээлжит семинар, уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Семинар: 2018 оны 5-р сарын 04-ний өдрийн 08:30 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 5 давхарт 507 тоот хурлын танхимд болно.

Бүртгэлийг info@travelmongolia.org болон tourismmongolia99@gmail.com гэсэн и-мэйл хаягаар авах ба дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7820, 9888-8803 утсаар авна уу?

Оролцогч нь овог нэр, байгууллага, утасны дугаараа бүртгэлд заавал бичиж илгээсэн байна.

Жич: Заал танхимаас хамаараад хүний тоо хязгаартайг анхаарна уу?