2018.04.25
Хан-Уул дүүргийн 14-р хороонд байрлах “Өлзийт асар” төрийн бус байгууллага нь архины хамааралтай, донтох өвчтэй, 10-22 жилийн хугацаанд “гудамжны амьдрал”-аар амьдарсан, мөн сүрьеэгийн үргэлжлэх шатны эмчилгээтэй гээд нийт 14 иргэнийг асран хамгаалж, төвийн үйл ажиллагаанд хамруулан 3 гэртээ үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагад нийгэмшиж байгаа Д.Батдэмбэрэл /61 нас/, А.Дашдорж /50 нас/ нар нь Монгол Улсын иргэний үнэмлэх өмнө нь огт авч байгаагүй бөгөөд иргэний үнэмлэх шинээр авахад нь Хан-Уул дүүргийн ИНХ-ын дарга Н.Дорждулам хувиасаа бүх зардлыг нь гарган тусалж ажиллаа.
Дээрх иргэдийг шинээр иргэний үнэмлэх авахад нь Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюу-Эрдэнэ болон 14-р хорооны Иргэний бүртгэлийн ажилтан С.Сарантуяа нарт гүн туслалцаа үзүүлж ажилласанд талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.



















