Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

0
544

Богдын засгийн үед Далайвангийн хошуу одоогийн Тариат сум нь
Богдын хүрээний жилийн хэрэгцээний шар тосыг хангаж байсан түүхтэй аж. Цагаан
идээгээрээ алдартай тус сумын малчид өөрсдийн хийж, бэлтгэсэн 10 гаруй төрлийн
60 орчим тонн цагаан идээг цагаан сарын баярыг угтан нийслэлчүүддээ зориулж
үзэсгэлэн худалдааг гаргаад байна.

Уг үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн
арга хэмжээнд Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга Б.Амартүвшин,
Архангай аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Тариат сумын ИТХ-ын дарга
Г.Бямбадагва, Тариат сумын Засаг дарга Алтан-Очир болон албаны бусад хүмүүс
оролцлоо. Малчдын уламжлалт арга технологоор боловсруулсан цагаан идээг ямар
нэгэн шат дамжлагагүйгээр малчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүргэх зорилготой
тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ны өдөр хүртэл Бөхийн өргөөний гадна
талбайд үргэлжлэх юм.
 
Дашрамд сонирхуулахад, Тариат сум нь Архангай аймгийн шилдэг цагаан идээтэй
сумаар шалгарсан аж.