2017 оны Онцлох аж ахуйн нэгжтэй танилцах аян – АПУ ХК

0
1211

“Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх, B2B уулзалтыг зохион байгуулах зэргээр “Энтрепренерийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаад бид “2017 Оны Онцлох Аж ахуйн нэгж”-ээр шалгарсан АПУ ХК-ий үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 18-ны 10 цагт зохион байгуулах тул оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд бүртгүүлэн идэвхтэй оролцоно уу.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 17
Бүртгэлийн хураамж: Хураамжгүй
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 мин
Хүний тоо: 1 компаниас 1-2 хүн
Цугларах газар: Хан-Уул дүүрэг АПУ ХК-ийн үүдэнд

УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР

  • 10:00 Зочдыг угтах
  • 10.10 МҮХАҮТ-ын төлөөлөл үг хэлнэ
  • 10.20 АПУ ХК-ийн төлөөлөл үг хэлнэ
  • 10.30 АПУ пиво, ус ундаа, архины үйлдвэртэй танилцах
  • 11.30 Дурсгалын зураг татуулах