Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь “Голомт банк” байнгын эргэх холбоотой хамтарч ажилладаг. Энэ ч утгаараа “Голомт банк”-наас хэрэгжүүлж байгаа төслийн зээлийн үйлчилгээг цаг алдалгүй үйлдвэрлэл эрхлэгчиддээ мэдээлдэг.
Энэ удаад “Голомт банк”-аар дамжуулан хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банкны “Ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээл”-ийг та бүхэндээ танилцуулж байна.
Зээлийн хэмжээ 30 сая, хугацаа нь 2 жил, сарын хүү 0.83 хувь, жилийн хүү 10 хувь, барьцаа нь үндсэн хөрөнгө байна.
ТА БҮХНИЙ БИЗНЕС ӨРГЖИН, ТЭЛЭХ БОЛТУГАЙ.















