УИХ-аас хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн батлаад, хуулийн
төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн
сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд үзүүлэх төрийн
дэмжлэгийн хэлбэрийг дараах байдлаар оруулсан байна.
ü
Үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнийхээ 60-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт
технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай хүүгүй, нэг
удаа олгох,
ü
Өндөр ашиг бүхий шинэ
технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, импортыг орлох болон
экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа,
хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын
төсвөөс нэг удаа үйлдвэрт буцааж олгохоор тусгажээ.














