“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 1000 метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж ажиллаа.
Цэвэрлэгээний ажилд Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга 8 мэргэжилтэн, 14-р хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хүрээлэн буй орчноо цэвэр байлгах үйлсэд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ


















