БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн Буйр аймгийн Хайлаар хотод байгуулсан “Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн “МОНГОЛ БРЕНД” борлуулалтын цэгт бүтээгдэхүүнээ борлуулах үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэж байна.
Худалдааны төвийн онцлог:
- Нийт 1200 м2 талбайтай.
- Хайлаар хотын худалдааны төв цэгт байршилтай.
- Реклам, сурталчилгааг тасралтгүй хийнэ.
- Өөрсдийн лангуугаа бүтээгдэхүүний онцлогтоо тохируулан өөрсдөө тохижуулах бүрэн боломжтой.
- Талбайн түрээсгүй. Урсгал зардал буюу лифт, цэвэрлэгээ, тог, цахилгааны төлбөр: Өдрийн 1 м2 – 2,5 юань.
- Борлуулалтын цэгт зөвхөн Монгол бараа борлуулна.
- Борлуулалтын төвд ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулахгүй.
- Үйлдвэрийн үнээр борлуулалт хийнэ.
Жич: Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд бүртгэлтэй үйлдвэрлэл эрхлэгч байна. Бүртгүүлэх сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгч Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд ирж бүртгүүлнэ үү?
Утас: 7000-7012


















