Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагчын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино,
Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн
зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл
ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж
байна.
Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр
2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 17
цаг 30 минут хүртэл 14 хоногийн хооронд хүлээн авахаар боллоо.
Банкны шалгуур үзүүлэлт хангасан төслүүдэд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сангийн зөвлөл батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж
зээлийг олгоно.
ЗЭЭЛИЙН ЧИГЛЭЛ:
- Сонгино, Бөхөгийн орчмын гахай,
шувуу, загасны аж ахуй эрхлэгчид
/Тайлбар:Сонгино,
Бөхөгийн газар нутаг нь Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр
хамаарна./
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн хугацаа – 4 жил хүртэл
- Зээлийн хүү – 5 хувь
- Зээлийн доод хэмжээ -30 сая
төгрөг
ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх огноо: 2015 оны 03 дугаар
сарын 5-ны өдөр - Дуусах огноо: 2015 оны 03-р
сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БАЙРШИЛ:
- Капитал банк – Төв салбар:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж – 43, Шуудангийн
хайрцаг – 211238
ХОЛБОО БАРИХ УТАС:
- Капитал банк Утас: 70001912















