Хүнсний үйлдвэрлэл дэмжих зөвлөлийн анхдугаар хуралд урьж байна

0
1195

Өнөөгийн
нийгмийн тулгамдсан салбарын нэг болох хүнсний салбарын үйл ажиллагааг дэмжих
зорилготой Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөл МҮХАҮТ-ын дэргэд шинэчлэгдэн
байгуулагдах гэж байна. Уг зөвлөл нь Хүнсний салбарын хууль эрх зүй, эдийн
засаг, худалдаа, үйлдвэрлэлийн хүрээнд салбарын нийтлэг эрх ашиг, бодлогыг
хамгаалан төлөөлж, салбарын өмнө тулгарсан асуудал бэрхшээлийг нэгтгэн, төр
болон холбогдох яам тамгын газарт хүргүүлэн төрийн бодлого, шийдвэр, хууль дүрэмд
санал хүргүүлэх, түүнд нөлөөлөх зорилготойн дээр Төр- Хувийн хэвшлийн
түншлэлийг эрчимжүүлэх чиглэлд хүнсний салбарын үйл ажиллагаа эрхлэгчдийн
санал, санаачлагаар хамтран ажиллах юм.

Зөвлөлийн хурал 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр МҮХАҮТ-ын байранд
болох ба хурлаар гишүүдийг бүрдүүлэх, тэргүүлэгч гишүүдийг сонгох, зөвлөлийн
даргыг батлах, жилийн төлөвлөгөөнд санал тусгах зэрэг үйл ажиллагаа болно.

Хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгч ААН, байгууллага, хувь хүн,
эрдэмтэн судлаачид, ТББ, холбоодыг зөвлөлийн шийдвэрлэх түвшний чухал хуралд
хүрэлцэн ирж, идэвхтэй оролцон санал бодлоо солилцож хамтран ажиллахыг урьж
байна. Хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.

Холбоо барих:

МҮХАҮТ-ын дэргэдэх Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн 
Нарийн бичгийн дарга Г.Мөнхзул
Утас: 11-312371, 99059736
Цахим шуудан: g.munkhzul@ymail.com