“Вьетнам Экспо 2015” –д Монголын бүтээгдэхүүнийг сурталчилна

0
583

Вьетнам улсын Олон улсын худалдааны үзэсгэлэн
яармаг болох “Вьетнам Экспо 2015” нь 2015 оны 4 дүгээр сарын 15-наас 18-ны
өдрүүдэд Ханой хотын Вьетнам үзэсгэлэн яармагийн төвд зохион байгуулагдана. 24
жилийн түүхтэй тус үзэсгэлэн яармаг нь оролцогчдын тоо, бизнесийн цар
хүрээгээрээ Вьетнамд хамгийн томд тооцогддог. Тиймдээ ч гадаад, дотоодын бизнес
эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгчид,
худалдааны байгууллагуудын тус үзэсгэлэнд оролцох сонирхол жилээс жилд
нэмэгдсээр байна. 2014 онд 23 орны 600 гаруй оролцогч, 752 павилионд оролцож
нийт 40-өөд орны 25 мянга гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж үзсэн бөгөөд
олон тооны урьдчилсан гэрээ хэлэлцээр хийгдсэн мэдээтэй байна.
ASEAN-ы орнуудын эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гол
зорилготойгоор зохион байгуулагдах “Вьетнам Экспо 2015” нь өмнөх
үзэсгэлэнгүүдийн адил олон улсын чухал уулзалтын цэг болох ба цаашид технологи
солилцох чухал талбар болох юм.

Үзэсгэлэнгийн зорилго:

·        
Вьетнам улсын зах зээл
болон экспортыг дэмжих

·        
Вьетнамын үндэсний
бараа бүтээгдэхүүн, боломжит брэндүүдийг дэмжих, сурталчлах

·        
Гадаадын
байгууллагуудын худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн солилцоог холбож өгөх,
гэрээ хэлцэл хийх

Үзэсгэлэн нь хүнс, ХАА-н бүтээгдэхүүн, гэр
ахуйн бараа, машин тоног төхөөрөмж, олон улсын павильон гэсэн үндсэн 4 хэсгээс
бүрдэнэ.  
“Вьетнам экспо 2014”-т Камбожи, Хятад, Чех, Куба, Хонг Конг, Энэтхэг, Индонези,
Итали, Солонгос, Лаос, Малайз, Монгол, Непаль, Пакистан, Польш, Португал,
Сингапур, Испани, Өмнөд Африк, Швейцарь, Тайвань, АНУ, Вьетнам зэрэг орнууд
оролцсон бөгөөд нийт 16200 орчим худалдааны төлөөлөгч, 7800-гаад иргэн үзэж
сонирхсон дүн мэдээтэй аж. Оролцогчдын 97 хувь нь үзэсгэлэнгийн зохион
байгуулалтад сэтгэл хангалуун, 90 хувь нь тус үзэсгэлэнд орсондоо баяртай
байгаагаа илэрхийлж, “Вьетнам Экспо 2015”-д оролцох сонирхолтойгоо мэдүүлжээ.

2014 онд Монгол улсын оролцоо
2014 онд МҮХАҮТ, Монгол улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ, Нью Жуулчин Турс ХХК-тай
хамтран шууд нислэг үйлдэж, Вьетнам улсын Ханой хотноо буусан.

Монголын талаас Очир Дагинас
ХХК, Монгол Фүүд ХХК, Барагшун Фарма ХХК, Zebra International Distributions,
Баатар тайж ХХК, МИАТ ХК, АПУ ХК, Живэртэйн оргил ХХК, Кашимер Холдинг ХХК,
Монтулга ХХК, Эм Жи Эл Гоёл ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Барагшун
Фарма ХХК нь Вьетнам улсын экспорт, импортын компанитай хамтын ажиллагааны
гэрээ байгуулсан амжилттай.

Иймд Вьетнам улстай бизнесээ
өргөжүүлэх, бизнесийн түншээ хайж байгаа, Вьетнам улсын зах зээлийг сонирхсон
аж ахуйн нэгж, хувь хүн Та бүхнийг 25 дахь удаагийн Вьетнам ЭКСПО 2015 Олон
улсын үзэсгэлэнд оролцохыг урьж байна. 

Бүртгэлийн хуудас, зардлын урьдчилсан мэдээг хавсралтаас үзнэ үү. 

Жич: Онгоцны
тийз өөрчлөгдөж магадгүй.
Холбоо барих: МҮХАҮТ-ын
Үзэсгэлэн яармагийн газар 
Утас: 11-312371,
99907044
Email: battulga@mongolchamber.mn,
namjilmaa@mongolchamber.mn  

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/index.php/more-expo/3461-2015-02-09-142028