Монгол улсын Засгийн
газраас баталсан “Жимс жимсгэнэ “ хөтөлбөрийн хүрээнд 2019 онд
ХХААХҮЯам,Тариалан Эрхлэлтийг дэмжих сантай хамтран манай байгууллага дараах
төрлийн жимс жимсгэний суулгацыг 10 хувийн урьдчилгаатай , 6 жилийн хугацаатай
,хүүгүй зээлээр олгох ажлыг зохион байгуулна.

Иймд Нийслэлийн Хүнс,Хөдөө аж ахуйн газарт болон өөрийн харьяалагдах дүүргийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт захиалгаа өгнө үү.
Жич:2009-2014 онуудад “Чацаргана” үндэсний хөтөлбөрт хамрагдаж суулгац гэрээгээр авсан иргэн,аж ахуйн нэгж,байгууллага гэрээний үүргээ биелүүлж , эргэн төлөлтөө хийхийг сануулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70140424
Эх сурвалж: Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар
















