“Үндэстэн дамнасан үндэсний брэнд” чуулга уулзалтанд урьж байна

0
1836

“Монгол Жинчин” төслийн хүрээнд зохион байгуулагдах“Үндэстэн Дамнасан Үндэсний Брэнд” чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж
байна.

                “Монгол
Жинчин” төсөл нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг гадаад
зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулах боломжийг нээж
байгаа экспортод чиглэсэн худалдааны анхны томоохон төсөл юм.

                Манай
төслийг Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн
хөгжлийн төв, МҮХАҮТанхим зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажиллахаа албан
ёсоор мэдэгдсэн билээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн манай
компанийн идэвхи чармайлтаас гадна төсөлд хамрагдах Үндэсний үйлдвэрлэгчид,
МҮХАҮТанхим, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэг туслалцаа юунаас ч илүү үнэ
цэнэтэй.

                “Монгол
Жинчин” төслийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 10-ний Баасан гарагт Чингис
зочид буудлын хурлын танхимд “Үндэстэн дамнасан Үндэсний брэнд” чуулга
уулзалтыг зохион байгуулах гэж байгаа тул Үндэсний үйлдвэрлэгчид Та бүхэн
идэвхитэй оролцоно уу.

                Та
бидний хамтын ажиллагаа Монгол Улсын үндэсний үйлдвэрүүдийн хөгжлийг шинэ
шатанд гаргана гэдэгт итгэж байна.

                Чуулга
уулзалт 2015 оны 04-р сарын 10-ний Баасан гарагт 09 цагт

                Чингис
Хаан зочид буудлын хурлын танхимд болно.

                Таныг
хүндэтгэсэн,

                “Монгол
Жинчин” төслийг хэрэгжүүлэгч

                “Рояал
Ресурс Монголиа” ХХК

                ЗАХИРАЛ
С.АРИУНБОЛД