“Японы зах зээлд хэн гарах вэ” уулзалт болно

0
631

Эдийн засгийн хөгжлөөрөө
дэлхийд аравт жагсдаг, 127 сая хүн амтай Япон улстай Монгол Улс Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн
түгшлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 5700 орчим нэр төрлийн бараа,
Японы тал 9300 орчим барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу 10
жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулахаар тусгасан билээ.

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө
оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Токио хотноо
зохион байгуулагдахаар төлөвлөж байна.

Монголын хувийн хэвшлийг японы
хувийн хэвшилтэй холбох замаар японы хөрөнгө оруулалтыг татах, хоёр орны хувийн
хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор 
2015 оны 5 дугаар сарын
13-ны өдөр 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод
 Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай
хамтарсан уулзалт зохион байгуулагдана. Энэхүү уулзалтаар монголын аж ахуйн
нэгжүүдэд ямар боломж нээгдсэн, Японы зах зээлд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж,
экспортолбол, өөрийн улсын давуу талыг японы хувийн хэвшилд таниулах чиглэлээр
танилцуулга хийж,  мэдээлэл хүргэх, санал солилцох юм.

Иймд тус уулзалтанд оролцох
бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцох боломжтой
бөгөөд дараахи хаягаар 2015 оны 5 дугаар сарын 12-ны дотор бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх
хаяг:
 Экспортыг
Дэмжин Хөгжүүлэх Газар
Утас: 976-11-328878, 
Цахим шуудан: export@mongolchamber.mn,
adyasuren@mongolchamber.mn