
Ерөнхий зохион байгуулагч: БНХАУ-ын Худалдааны
Яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Хүнс
Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн
Танхим, Мишээл Экспо групп, Монголын Үйлдвэрлэгчдийг Дэмжих Холбоо
Үзэсгэлэнгийн хугацаа: 2019 оны 9 дүгээр
сарын 6-10-ны өдрүүдэд, нийт 5 өдөр зохион байгуулагдана.
Хаана: ӨМӨЗО-ны Хөххотын “Олон Улсын
Үзэсгэлэнгийн Танхим”-д, үзэсгэлэнгийн нийт талбайн хэмжээ-100 стандарт
талбай.

Үзэсгэлэнгийн агуулга:
- “Монгол Улс-БНХАУ-ын хооронд иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай” хамтарсан тунхаглалын хүрээнд Монгол-Хятадын Экспо, Худалдаа, Эдийн засаг, Соёлын нэгдсэн арга хэмжээг ӨМӨЗО-ны Улаанцав хотод 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
- Арга
хэмжээний хүрээнд Хөх хотод Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний
үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь манай үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүд болон холбогдох салбарын бизнес эрхлэгчдэд зах зээлээ тэлэх, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэгчтэй болох зэрэгт өндөр ач холбогдолтой билээ. Иймд “Гурав дахь удаагийн Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах “Монгол Бараа, Бүтээгдэхүүний Үзэсгэлэн”-д Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын олон улсын чанар, стандартад нийцсэн, үндэсний, брэнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг оролцоно.















