МАЛАЙЗ УЛСЫН КУАЛА ЛАМПУР ХОТНОО БОЛОХ ХАЛАЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭХ, БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
1336

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/

Малайз улсын Куала Лампур хотод
Малайзын Засгийн газрын экспортыг дэмжих агентлаг, Малайзын Гадаад Худалдаа
Хөгжлийн Корпораци хамтран олон улсын Халал бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2016 оны
3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 2-ны хооронд Куала Лампур хурлын төвд 13
дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр3 дугаар сарын
29-ний өдөр Малайзын Гадаад Худалдаа Хөгжлийн Корпораци дээр халал бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч болон экспортлогчдын бизнес уулзалт болох юм.

Азийн орнуудын зах зээлд
томоохон байр суурь эзэлдэг Малайз улсын хувьд 13 дахь удаагийн халал
үзэсгэлэнгийн гол зорилго ньолон улсын чанарын шаардлага хангасан халал бараа
бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлах юм. 2004 оноос эхлэн анх удаа халал өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэрүүлэх, худалдаалах зорилгоор
жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд тус үзэсгэлэнд хамгийн их халал
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид цуглардгаараа онцлогтой.

Энэхүү үзэсгэлэнд жил бүр 500
гаруй худалдан авагчид хүрэлцэн ирдэг бөгөөд үзэсгэлэнд оролцогчидтой танилцаж,
хамтран ажилладаг байна. Энэ нь хөгжиж буй орнуудын зах зээлд нэвтэрч, халал
бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг чанарын өндөр шаардалга бүхий халал
бүтээгдэхүүнээр хангах бололцоог олгодог байна.

Үзэсгэлэнд халал хүнсний
бүтээгдэхүүн, хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээ гэсэн салбарын төлөөллүүд
оролцоно.

Үзэсгэлэнд тавигдах халал хүсний
бүтээгдэхүүн:
 Халал
сертификат бүхий бүтэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, лаазалсан хүнс,
хөлдөөсөн ба хагас боловсруулсан хүнс, сүүн бүтээгдэхүүн, цай, ундаа, хүнсний
бүтээгдэхүүн, будаа/буудай, гоймон, үр тариа, халуун ногоо, хатаасан жимс,
далайн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, чихэр/шоколад, жигнэмэг,
нарийн боов, самар, даршилсан ногоо/жимс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүүхдийн
болон хүнсний нэмэлт тэжээл, нярайн нэмэлт тэжээл, зөгийн бал, хачир/соус,
хөдөө ах ахуйн бүтээгдэхүүн, хүнсний химийн бүтээгдэхүүн, оливын тос, ургамлын
гаралтай бүтээгдэхүүн болон лалын шашинтай орнуудад хэрэглэгддэг хүнсний
бүтээгдэхүүн зэрэг юм.

Хүнсний бус бүтээгдэхүүн ба
үйлчилгээ:
 Үнэртэн,
гоо сайхны бараа, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, биеийн арчилгааны бүтээгдэхүүн.

Халал сертификат бүхий үл хөдлөх
хөрөнгийн байгууллагууд:
 Нядалгааны
газар, зочид буудал, ресторан, хүнсний хангамжийн үйлчилгээ, хүнсний сав баглаа
боодол болон тоног төхөөрөмж, логистик, агуулах.

Исламын хөрөнгө оруулалт, банк
санхүүгийн байгууллагууд

Исламын санхүүгийн
байгууллагууд, Исламын банк, Аюулгүй байдлыг хангах газар, Исламын итгэлцлийн
холбоо, Исламын Капитал зах зээл, даатгалын байгуулагууд, Хөгжлийн агентлагууд,
Халал сертификат олгогч агентлаг, Хүнсний бүтээгдэхүүний судалгаа хөгжлийн төв,
Худалдаа хөгжлийн агентлаг болон Халал Парк.

Иймд тус үзэсгэлэнийн үеэр
зохион байгуулагдах халал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, экспортлогчид болон бусад
холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хийх бизнес уулзалтад биечлэн уулзах,
холбоо тогтоох, туршлага судлах, үзэсгэлэнг үзэх зорилгоор 2016 оны 3 сарын
28-аас 4 сарын 1 ны хооронд МҮХАҮТ-аас бизнес грүпп зохион байгуулж байна.

Малайзын худалдааг дэмжих
байгууллагын дэмжлэгтэйгээр бизнес уулзалтад оролцох МҮХАҮТ-ын бизнес группт
багтсан Монголын төлөөлөгчдийг 3 дугаар сарын 28-аас 3 сарын 31-ний өдрүүдэд /4
өдөр, 3 шөнө/ зочид буудалд үнэгүй байрлуулна.

2016 оны 2 дугаар сарын 19-ний
өдрийн дотор
 бүртгэлийн
хуудас, бизнес уулзалтад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний код сонгох хуудас
болон баталгаажуулалтын хуудсыг бөглөж ирүүлнэ үү.

/Жич: Арга хэмжээний урьдчилсан
хөтөлбөр, бүртгэлийн хуудас, бизнес уулзалтад зориулсан бүтээгдэхүүн,
үйлчилгээний код сонгох хуудас, баталгаажуулалтын хуудас болон зардлын төсвийг
хавсралтаар хүргүүлж байна/.

Холбоо барих:

Э. Бадамхорол – МҮХАҮТ-ын
Экспортыг дэмжих хөгжүүлэх газрын тэргүүлэх мэргэжилтэн
Утас: +976-11-328878,
99019086
Факс: +976-11-324620
Цахим шуудан: export@mongolchamber.mn, badamkhorolcci@gmail.com