“ЯКУТЫН АН АГНУУР – ЗАГАСЧЛАЛ 2016” ОЛОН УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

0
655

2016 оны 4-р сарын 2-3-нд
Хаяг: ОХУ-ын Якутск хот, СК “Ялалтын 50 жил” /Орджоникидзе.28 гуд/ 
Бүгд Найрамдах Саха Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 2-р сарын 17-ны 1224 тоот зарлигаар жил бүрийн 4-р сарын эхний долоо хоногийн  хагас сайн өдрийг БНСУ-ын /Якут/ анчдын өдрөөр зарласан юм.

Та бүхнийг БНСУ-ын /Якут/ анчдын баярын өдрөөр “Якутын ан агнуур – Загасчлал 2016” Олон улсын мэргэжлийн үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.

Манай үзэсгэлэн нь – таны бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийгдэх гол газар байх бөгөөд бололцоот түншийг хайх, гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж өгнө. Үзэсгэлэнгийн үеэр семинар, уулзалт, танилцуулга, шалгаруулалтууд явагдана.
Үзэсгэлэнгийн үндсэн төрлүүд

Ан болон загасчлах хувцас, ангийн болон загасчлалын аялал, ангийн бууны цуглуулга, ан болон загасчлалын хамгаалалтын хэрэгслүүд, эдгээрийн тоног төхөөрөмж, тусгай аялалын тээврийн хэрэгсэл, ан ба загасчлахад зориулсан автомашин, хөдөлгүүр, радио холбоо гм. Загас агнуурын, ангийн болон аялал жуулчлалын Олон нийтийн байгууллага ба Ассоциаци, ангийн нөөцийн хамгаалалт ба хөгжил, ангийн байр, ангийн зуух түүний тоног төхөөрөмж, сувенир гм антай холбоотой бүхий л зүйл байна.

Үзэсгэлэнд оролцох нөхцөл
Түрээс: тоноглолтой үзэсгэлэнгийн талбай – 5000 руб./кв.м
Хавсралтаар орос хэл дээрх бүртгэлийн хуудас байршуулав

Холбоо барих

Утас: 312371
и-мэйл: exhibition@mongolchamber.mn 

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/