Өнгөрсөн баасан гарагт “Уул уурхайн ханган нийлүүлэлт” хурал
Чингис зочид буудалд бүтэн өдрийн турш боллоо. Хурлын үдээс хойшхи сэдэв
“Худалдан авах үйл ажиллаагааны ил тод байдал” байсан юм.
Энэ үеэр “Монголын бизнес мэдээллийн сан ба ханган нийлүүлэгчид”
гэсэн сэдвээр MBD төслийн зохицуулагч И.Сэр-Од илтгэл тавилаа.
MBD гэдэг нь Mongolian business data гэсэн үг юм. Энэ төсөл нь
Монголд үйл ажиллагаа явуулдаг болон Монголын зах зээлд орж ирэх сонирхолтой
эсвэл Монголд түнш хайж байгаа, Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авах
хүсэлтэй бизнес, хөрөнгө оруулагчдыг цахим талбарт нэгтгэх, тэдний уулзвар цэг
болох юм байна.
Төслийг хэрэгжүүлэгчид гаднын ЭСЯ-д болон гадаадад байгаа
Монголын ЭСЯ-дтай үр дүнтэй хамтран ажиллаж эхэлжээ.
Сонирхолтой нь, хоёрдугаар сарын 23-наас хойшхи сайтын
статистикийг харахад Монголыг сонирхох улсуудын тоо, хандалт улам нэмэгдэж
байгаа аж.
“Монголын Бизнес мэдээллийн сан” www.mongolianbusinessdatabase.com сайтад
өнөөдрийн байдлаар дэлхийн 70 орчим улсаас Монголын зах зээлийг сонирхсон
бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид зочилж, бүртгэлд хамрагджээ.
Дотоод, гадаадын ханган нийлүүлэгчид тус сайтад орж
бүртгүүлснээр бизнес санал, олон төрлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэг
дороос авах боломжтойг И.Сэр-Од онцлов.
Эх сурвалж:gogo.mn