Нийслэлийн
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс 3 дах жилдээ дүүргүүдийн жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй хамтран 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
“Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэгчдийн III зөвлөлгөөн”
зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 420 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн ААН хамрагдсан
бөгөөд үүнээс Хан-Уул дүүргийн 96
үйлдвэрлэгчид оролцлоо.
Зөвөлгөөнд
9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг төлөөлж дүүргүүдийн жижиг
дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн онцлог болон хэрэгжүүлж буй ажлуудын талаар
ХУД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Г.Нагарагчаа илтгэл
тавьлаа.















