СофтБанк, Ньюком компаниудын байгуулах Салхин паркын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зуржээ

0
2911

Өчигдөр буюу Лхагва гарагт
Япон-Монголын хамтарсан Clean Energy Asia LLC компани, JICA болон Европын
Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай (EBRD) өмнийн говьд 50MW-ийн хүчин чадалтай
салхин парк байгуулах төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зуржээ.

Clean Energy Asia
LLC компанийг Монголын Ньюком компанийн 51 хувь, Японы SoftBank Energy
Corp-ийн 49 хувийн оролцоотой байгуулсан юм.

Ньюком бол Монголын харилцаа холбоо, эрчим хүчний салбарт
ажилладаг томоохон компани бол SoftBank Energy Corp нь Японы тэрбумтан Масаёши
Соны SoftBank Group-ийн охин компани ажээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулах уг паркыг 2017 оны
арванхоёрдугаар сард ажиллуулж эхлэхээр төлөвлөжээ.

Монгол улсын эрчим хүчний багтаамж 1,130MW байдгийн 88 хувийг
нүүрсээр, 6 хувийг дизелиэр, 6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр, 2 хувийг усны
эрчим хүчээр хангадаг гэсэн 2015 оны тоо баримт бий.

Өмнө нь 2013 онд Ньюком болон EBRD хамтдаа Салхитын 50MW-ийн
салхин паркыг байгуулж байсан юм.

SoftBank Group-ийн ерөнхийлөгч Масаёши Сон зүүн Азийн орнуудыг
холбосон эрчим хүчний сүлжээ байгуулах амбицтай төлөвлөгөө гаргаад ажиллаж
байгаа. Говьд байгуулах энэхүү салхин парк нь уг төслийн нэг хэсэг болох ажээ.

 

Эх
сурвалж: 
EBRD