Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Амьтан, ургамлын түүхий эд боловсруулж, эм, биобэлдмэл, сувиллын хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа:

–  Судалгаа

–  Үйлдвэрлэл

–  Сургалт

–  Эрүүл мэндийн оношлогоо

–  Эм, биобэлдмэл, гоо сайхан, сувиллын хүнс ханган нийлүүлэх

Түүхэн замнал:

–  1976 “Үйлдвэрийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршлага шинжилгээний төв” нэртэй байгуулагдсан.

–  1987 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор ШУҮ-ийн “Монэнзим” нэгдэл болгон, тухайн үеийн ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудыг ферментэн бэлдмэл, хээлийн ийлдсээр хангах үүрэг хүлээж байлаа.

–  2000 Гүүний саамыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах судалгаа, туршилтын үйлдвэрлэл явуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

–  2001 МУШУТИС-тай хамтран, ХБТС-д Биотехнологийн тэнхим байгуулж, хүнсний биотехнологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйлд ажиллагаа эхэлсэн.

–  2002 Гоо сайхны үйлдвэрлэлийн шугам суурилуулж, гүүний саам, саамны цэвэр тосонд суурилсан гоо сайхны цомог үйлдвэрлэж эхэлсэн.

–  2003 Менежментийн гэрээгээр хувьчилж, ШУҮ-ийн “Монэнзим” ХХК

–  2004 “Монэнзим” Биотехнологийн хүрээлэн байгуулсан.

–  2004 Дуслаар хийдэг тарилгын шингэний үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж, IVCO ХХК байгуулсан. Энэ салбарт эмийн үйлдвэрлэлийн олон улсын GMP8, ISO стандартыг Монголд анх удаа нэвтрүүлж эхэлсэн.

–  2005 Эмийн үйлдвэрлэлийн стандартын байртай болсон. Биобэлдмэлийн үйлдвэрлэлд  Олон улсын GMP, ISO стандартыг Монголд анх удаа нэвтрүүлж эхэлсэн. “Нанотест” оношлогооны лаборатори байгуулж,  Францын “Электроскан” төхөөрөмж ашиглан, био идэвхитэй цэгээр эрүүл мэндийн ерөнхий байдлыг оношлох, нийгмийн халдварт өвчний түргэн оношлогооны тест хийж эхэлсэн.

–  2006 ШУҮ-ийн “Монэнзим” ЭХНБ нээсэн. Эмийн үйлдвэрлэлийн ус үйлдвэрлэх шугам, гүүний саамны үйлдвэрлэлийн иж бүрдэл шугамыг шинээр суурилуулсан.

– 2011 ШУҮ-н “МОНЭНЗИМ” ХХК нь GMP /Good manufacturing practice/ буюу эм, эмнэлэгийн хэрэгслийн үйлдвэрлэлд тавигдах хяналт, үйлдвэрлэлийн дүрмийг үйл ажиллагаандаа иж бүрнээр нэвтрүүлэн НЭГ УДААГИЙН ТАРИУРЫН үйлдвэрийг байгуулан ашиглалтанд оруулсан.