ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ-2017”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

0
2184

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнгөрөгч өдрүүдэд өргөн дэлгэр болж, Монгол түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Баяр наадмын эхлэл болж уламжлал болон зохион байгуулагддаг үндсэн арга хэмжээний нэг нь “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” байдаг.

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү наадам нь зохион байгуулагддаг. Наадмын энэ жилийн гол онцлог нь “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулсан.

Жил ирэх бүх хүрээгээ тэлж, Монголчуудын төдийгүй гадаадын жуулчдын сонирхолыг ихээр татах болсон “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ”-д энэ жилийн хувьд гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцжээ.

Үндэсний дээл хувцасаа сурталчилах тус арга хэмжээний баярын жигсаалд нийслэлийн есөн дүүргийн алба хаагчид оролцож шилдэг дүүргүүдийг шалгаруулсанаас манай Хан-Уул дүүргийн  төр захиргааны байгууллагын  нийт албан хаагчид, 16 хорооны иргэд идэвхтэй оролцож “Дээлтэй Монгол” наадмын шилдэг дүүргийн 3 дугаар байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Мөн Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шагнах юм. Мөн үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийг тус тус  шалгарууллаа.