ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

0
1410

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд “ЭКО” дүүргийн шилдэг эко бүтээгдэхүүнүүдийг танилцуулах өдөрлөг өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвтэй хамтран ажилладаг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулж, орлого ашигаа нэмэгдүүлэх нэг алхамыг хийсэн юм.

“Эко” дүүргийн шилдэг бүтээгдэхүүний өдөрлөг “Богд хаан” амралтын газрын урд талбайд зохион байгуулагдаж амралтын өдрөөр ууланд алхахаар ирж буй 500 гаруй явган аялагчид хамрагдаж үндэсний үйлдвэрлэгчид улам олон болхыг ерөөж байлаа.

Хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой, дархлааг дэмжих, эрүүлжүүлэх үйлчилгээтэй гээд олон төрлийн эко бүтээгдэхүүнийг Хан-уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэж байна.