ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14-Р ХОРООНЫ АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

0
1868

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэх болсон.

Хан-Уул дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын ажлын алба, дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс хамтран хорооны алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн засаг дарга болон бусад алба хэлтсийн төлөөллүүд уригдан оролцлоо.

Тус хороо нь нийслэлээс багагүй алслагдан оршидог онцлогтой, нийт 600 гаруй өндөр настан ахмадууд харъяалалтай байдаг. Иймд хорооноос жил бүр “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг өргөн хүрээг хамран зохион байгуулж, шилдэг ахмад буурлуудаа шагнаж урамшуулдаг юм.

Арга хэмжээнд хамтран ажилласан Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 14-р хорооны настанууддаа дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний дээж, гарын бэлгийг гардууллаа.

Бидний өнөөгийн амжилтын түүх болсон ахмад буурлууд та бүхэндээ ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.