Хан-Уул дүүрэг хоггүй эко дүүрэг болохоор зорьж “Хоггүй Хан-Уул” аяныг өнгөрөгч 3-р сарын 20-ноос эхлэн хэрэгжүүлэх болсон. Улс эх орныхоо өнгө зүсийг тодорхойлох чухал бүсэд байршилтай тул цэвэр цэмцгэр байх гэдэг нэн тэргүүнд ярих асуудал зайлшгүй мөн. Аянг эхлүүлсэнээс хойш дүүргийн аж ахуйн нэгж, иргэдийг бүрэн хамруулж хэд хэдэн удаагийн нийтийн цэвэрлэгээнүүдийг үр дүнтэй зохион байгуулж чадсан.
Өнөөдөр “Хоггүй Хан-Уул”-ын төрийн албан хаагчид намрын их цэвэрлэгээндээ гарч дүүрэг өнгө үзэмж заслаа. Манай Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олон олон нийтийн ажилд идэвхитэй оролцож хариуцсан талбайд цэвэрлэгээг хийж ажиллаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагаанд хүн оролцоо чухал юм.
























