Жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарласан. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллах үндсэн уриалгатай. Ерөнхийлөгчийн зарлигаар бий болсон бүх нийтийн энэхүү ажил 7 дахь жилдээ хэрэгжилээ.
Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олон хатмран ажиллагч 14-р хорооны 59-р сургуулийн гаднах талбайд нийт 108 ширхэг хайлаас модыг тарьж сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Өнгөрөгч хавар тус хамт олон 14-р хорооны цэцэрлэг сургуулийн гаднах талбайд 3 нэр төрлийн 200 гаруй мод бут суулгаж хүлээлгэн өгч байсан.
























