Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс ажилчид, албан хаагчдыг чадавхжуулах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Үүний нэг нь чиглэл бүрийн мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулах ажил байдаг.
Төвийн албан хаагчдад зориулсан 2018 оны анхны чадавхжуулах сургалт өнөөдөр буюу 2018.01.16-ны өдөр “Бизнеэсээ эхэл” хөтөлбөрийн агуулга сэдвээр зохион байгуулагдаж нийт ажилчид бүрэн хамрагдлаа.
Төрийн албан хаагчдыг чадавхжуулсанаар иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх боломжоор хангагдаж байгаа юм. Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 2018 онд чиглэл бүрийн олон талт сургалтуудыг албан хаагчдад зориулан явуулахаар төлөвлөөд байна.




















