Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, алба, тасгийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.
“Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нь олон улсын жишигт нийцсэн, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл үүсэхгүй,иргэдийн хэрэгцээнд тулгуурлан дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэгдүгээр давхарт ийнхүү нээгээд байна.

Нэг цэгийн жишиг үйлчилгээний төвөө шинэчлэн нээснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа юм.




















