Молибдены баяжмалын үйлдвэр шинээр нээгдлээ

0
660
Монгол-Швейцарын хамтарсан “Шим-Технолоджи” ХХК  молибдены баяжмалын үйлдвэр Орхон аймагт шинээр нээгдлээ.
 
Нээлтэд Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд тэргүүтэй бусад албаны  хүмүүс
мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн
Засаг Даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх болон бусад албаны хүмүүс
оролцлоо.

Тус үйлдвэрийн 30 хувийг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, 70 хувийг Швейцарын
“Shimtech” GmbH эзэмшиж байгаа аж. Жилд 3600тн молибдены баяжмал
боловсруулж 2500тн молибдены техник исэл, 800кг рени агуулсан
бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 250-аад ажилтан ажиллагсадтай
ажиллаж байгаа юм байна.