ОУХБ-ын “Бизнесээ эхэл”, “Бүлгийн сургалт” Сургалт болж өндөрлөлөө.

0
570

ХУД-ийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн
хэмжээнд  ХУД-ын 3 дугаар хорооны “Комбинат”
ХЗХ-той хамтран тус хоршооны гишүүдийг чадавхжуулах, эдийн засгийн анхан шатны
мэдлэг олгох,  ур чадварыг нь дээшлүүлэх
,
 хөгжүүлэх  зорилгоор сургалт зохион явууллаа.

            Сургалтанд нийт 30 гишүүд
хамрагдан амжилттай төгсч сертификатаа гардан авлаа.

Энэхүү сургалт нь багаар ажиллахын ач холбогдол, бизнес
эрхлэгчдийг бизнесийн ертөнцөд алхам алхамаар хөтлөн оруулж түүнд өөрийн
аж  ахуйн нэгжийн үйл ажиллагааны техник
эдийн засгийн үндэслэлийг бичих ур чадвар олгох үр дүнтэй сургалт боллоо гэж
сургалтанд оролцогсод дүгнэлээ.

“Комбинат” ХЗХ-ны удирдлагууд цаг үеэ олсон манай
хоршооны гишүүд болон манай хоршоог дэмжсэн маш их ач холбогдолтой сургалт болсонд
баярласнаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах санал тавьлаа.