Сүүний үйлдвэрүүдийг дэмжиж хөнгөлттэй зээл олгохоор төлөвлөж байна.

0
588

Нийслэлийн
Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын
сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд
2014 онд Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөр болон бусад эрх зүйн баримт
бичгийг боловсруулж батлуулсан юм. Харин 2015 он дэдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг
хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн сүүний үйлдвэрлэлийг дэмжиж,
Мал хамгаалах сантай хамтран Зээлийн батлан даалтын санг байгуулж, сангаар дамжуулан
ферм эрхлэгч, загас, тахианы аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг
зохион байгуулна.