“ЦАГААН САР-2015” ХУВЦАС, БЭЛЭГ ДУРСГАЛ Үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө

0
862

2015.02.09-2015.02.13-ний хооронд “ Мишээл” экспод
“Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэн
худалдаанд “ Үндэсний дээл, хувцас” , “Ноос, ноолууран хувцас”, “Гоёл,
чимэглэл”, “ Хөөрөг, даалин”  болон бэлэг
дурсгалын бүтээгдэхүүнүүд худалдаадалагдлаа.

 ХУД ЖДҮДТөв хөнгөлөлттэй нөхцлөөр ХУД ЖДҮ
эрхлэгч 2 иргэн, ХУД-ийн 3-р хорооны “Комбинат” ХЗХ-ны 4 иргэн, “Дэлхийн зөн”
ТББ-ын 1 иргэнийг дээрх үзэсгэлэн хулдалдаанд хөнгөлөлттэй нөхцлөөр
оролцууллаа. Дээрх иргэд “ Арьсан хөөмөл зураг, жижиг эдлэл”, “ Ноос, ноолууран
бүтээгдэхүүн”, “ Монгол үндэсний дээл” , “ Булган малгай, хүүхдийн малгай”, “
Арьсан гутал”, “ Хүүхдийг гутал, табочки” зэрэг бүтээгдэхүүнүүдийг
худалдааллаа.

Үүнээс гадна ХУД-ийн 
ААН,иргэн нийт 10 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч үзэсгэлэн худалдаанд
амжилттай оролцож бүтээгдэхүүнүүдээ борлууллаа.

ЖИЖИГ
ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

ХАЯГ:  Хан-Уул дүүрэг Засаг даргын тамгын
газрын хуучин байр 206 тоот

УТАС:  70007012

Email;   www.khanuuljdud@yahoo.com