ТОХИОЛДОЛ 1
Худалдааны төвд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэн А 8 нэрийн барааны дэлгүүр нээх
зорилготой банкнаас 15 сая төгрөгний зээл 2 жилийн хугацаатай авах хүсэлтээ
гаргажээ.
Иргэн А-д
банк зээл олгохыг зөвшөөрсөн боловч, барьцаа хөрөнгө нь дутагдалтай байсны
улмаас зээл олголгүй буцаажээ.
Энэ тохиолдолд Зээлийн батлан даалтын сан нь хүссэн зээлийн 60
хүртэлх хувьд батлан даалт гаргах учир иргэн А-д 9 сая төгрөг хүртэл батлан даалт гаргах боломжтой.
Иргэн А нь өөрөө 40%-иас дээш буюу доод хэмжээ нь 6
сая төгрөгний барьцаа хөрөнгө гаргах шаардлагатай.
Иргэн А Сангийн хамтран ажилладаг банкны салбарт дараах материалыг
бүрдүүлж өгнө.
1.
Батлан даалт хүсэгч нь
батлан даалт хүсэгчийн өргөдлийн маягтыг бөглөж банкинд өгнө. /Сангийн маягт “ЗБДС-1010Б” бөглөх /
2.
Жижиг, дунд үйлдвэр
эрхлэгчийн гэрчилгээтэй байх. / Аймаг дүүргийн татварын хэлтэст бүртгүүлсэн
байх/
3.
Иргэний
үнэмлэхийн хуулбар
4.
Сум, хорооны засаг
даргын тодорхойлолт
5.
Барьцаа хөрөнгийн
бичиг баримтын хуулбар
6.
Зээлээр санхүүжигдэх
үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл
7.
Зээлийн дансны хуулга
8.
Зээлийн
зарцуулалтын тооцоо
9.
Харилцах хадгаламжийн
дансны хуулга
10.
Бусад орлогоо нотлох
баримтууд
Банк Зээлдэгч А-гийн
өргөдөл болон холбогдох материалыг Санд ирүүлнэ. Сан нь батлан даалтын
материалыг банкнаас бүрэн хүлээж аваад Батлан даалтын хэлтэс нь судалгаа,
шинжилгээ хийж Зээлийн батлан даалтын хороогоор хэлэлцүүлээд ажлын 10 хоногт
багтаан банкинд хариу мэдэгдэнэ. Батлан даалт гаргахаар шийдвэрлэгдсэн
тохиолдолд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хамтаар Батлан даалтын гурван
талт гэрээг байгуулж, зээл олгоно. Банк зээл олгохдоо батлан даалтын шимтгэлийг
суутган зээлийг олгоно.
Батлан даалтын хэмжээг тооцох:
|
Батлан даалтын хэмжээ: |
15.000.000 |
|
Батлан даалтын шимтгэл: |
9.000.000 |
ЖИЖИГ
ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ
ХАЯГ: Хан-Уул дүүрэг Засаг даргын
тамгын газрын хуучин байр 206 тоот
УТАС: 70007012
Email; www.khanuuljdud@yahoo.com















