НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЛАА

0
2266

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийх, ажлын байр нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл 14 хоногийн хооронд хүлээн авахаар боллоо.
Банкны шалгуур үзүүлэлт хангасан төслүүдэдНийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгоно.
ЗЭЭЛИЙН ЧИГЛЭЛ:
Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэгчид

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийнхугацаа – 5 жилхүртэл
Зээлийнхүү – 5 хувь
Зээлийн доод хэмжээ -30 сая төгрөг

ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх огноо: 2015 оны 03 дугаар сарын 5-ны өдөр
Дуусах огноо: 2015 оны 03-р сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БАЙРШИЛ:

Капитал банк

ХОЛБОО БАРИХ УТАС:

Капитал банкны утас: 7000-1912 91923663

Эх сурвалж: http://jdu.ub.gov.mn/r/162

ЖИЖИГ
ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

ХАЯГ:  Хан-Уул дүүрэг Засаг даргын
тамгын газрын хуучин байр 206 тоот

УТАС:  70007012

Email;   www.khanuuljdud@yahoo.com