Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамжцэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт,арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар
төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас
эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг
самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн
тарих ажил хийгдэнэ.
Хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад
мянган мод сөөг тарихаар төлөвлөж байна. Харин 4 дүгээр сарын 20-ноос гудамж
талбайн модыг шохойдож, 5 дугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг
ариутгах ажлыг хийсний дараа6 дугаар сарын 1-нээс зүлэг тарьж, 5-наас цэцэг
тарих юм. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг
тарихаар төлөвлөж байна. 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл 2
сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн
ажлын албанаас мэдээллээ
















