Татварын хөнгөлөлт эдлэх бүтээгдэхүүн юу вэ?

0
1280

Монгол Улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн
хэлэлцээр байгуулагдсанаар хоёр сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Монгол Улсын
Их хурал энэхүү түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн хоёрдугаар сард соёрхон
баталсан бол Японы парламент ирэх тавдугаар сард батална гэх мэдээлэл бий.
Үүний дараа талууд ноот бичиг солилцсоноор Монгол, Японы хооронд байгуулсан
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжих юм. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд
бараа бүтээгдэхүүнээ Японы зах зээлд экспортлоход татварын хөнгөлөлт эдлэх
таатай боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой. Нөгөө талдаа Японы
техник, технологиуд Монголд нэвтэрч үйлдвэрлэл хөгжих таатай боломж бүрдэнэ.
Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид Японы
зах зээлд ямар бүтээгдэхүүн экспортолбол татварын хөнгөлөлт эдлэх боломж байна
вэ гэдгийг өнөөдөр Аж үйлдвэрийн яамнаас бизнес эрхлэгчдэд танилцууллаа.