ЖДҮ-ийн төслийн замбараагүй байдлыг цэгцэлнэ

0
663

Засгийн газрын тогтоол, шийдвэрээр өнгөрсөн хугацаанд
ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сангаас аймаг, орон нутагт ЖДҮ-ийн
зээл олгосоор ирсэн. 

Харин  Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар ЖДҮ-ийн асуудал
тус яаманд харьяалагдах болсон юм. Тус яамныхан өнгөрсөн хугацаанд жижиг, дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр өмнө нь олгогдсон зээлүүдэд мониторинг хийж
дуусчээ. 

 Аж үйлдвэрийн сайд
Д.Эрдэнэбат “ЖДҮ-ийн зээлээр мөнгө угаадаг, үйлдвэрлэл хөгжүүлэх бус импортын
хэрэглээг тэтгэдэг, давхар орлого хийдэг гэх зэрэг олон асуудлыг таслан 
зогсоосон.  Өнөөдөр
манай яаманд 3000  гаруй төсөл овоолгоостой байна. бид эхнээс нь шалгаж,
шаардлага хангасан төсөлд санхүүжилт олгоно. Ямар ч танил тал, улстөр  байхгүй”
хэмээн хатуухан мэдэгдлээ.

 

ЖИЖИГ
ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

ХАЯГ:  Хан-Уул дүүрэг Засаг даргын
тамгын газрын хуучин байр 206 тоот

УТАС:  70007012

Email;   www.khanuuljdud@yahoo.com