Сургалт зохион байгуулагдлаа.

0
605

ХУД-ийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв  “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулахнийслэлийн хөтөлбөр”-ийн хэмжээнд  ХУД-ын
13 дугаар хорооны “Хантуул 13” ХЗХ-той хамтран тус хоршооны гишүүдийг
чадавхжуулах, эдийн засгийн анхан шатны мэдлэг олгох,  ур чадварыг нь дээшлүүлэх ,
 хөгжүүлэх  зорилгоор “Төсөл бичих аргачлал” сургалт
зохион явууллаа.

            Сургалтанд
нийт 46 гишүүд хамрагдан амжилттай төгсч сертификатаа гардан авлаа.

Энэхүү сургалт нь багаар
ажиллахын ач холбогдол, бизнес эрхлэгчдийг бизнесийн ертөнцөд алхам алхамаар
хөтлөн оруулж түүнд өөрийн аж  ахуйн
нэгжийн үйл ажиллагааны техник эдийн засгийн үндэслэлийг бичих ур чадвар олгох
үр дүнтэй сургалт боллоо гэж сургалтанд оролцогсод дүгнэлээ.

“Хантуул 13” ХЗХ-ны хоршооны
гишүүд  цаг үеэ олсон манай хоршооны
гишүүд болон манай хоршоог дэмжсэн маш их ач холбогдолтой сургалт болсонд
баярласнаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах санал тавьлаа.

ЖИЖИГ
ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

ХАЯГ:  Хан-Уул дүүрэг Засаг даргын
тамгын газрын хуучин байр 206 тоот

УТАС:  70007012

Email;   www.khanuuljdud@yahoo.com