Монгол-Туркийн бизнес эрхлэгчдийн уулзалт

0
1497

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ Бүгд Найрамдах Турк улсаас МУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, Эдийн Засгийн Газартай хамтран Монгол-Туркийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 14:00-18:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 1 давхарын Хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Турк улсаас дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд уулзалтанд оролцоно. Үүнд:

  • Туркийн Экспортлогчдын холбоо
  • Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
  • Төмөр болон бусад металл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
  • Машин механизм ба бусад эд анги /бетон зуурмагийн үйлдвэр, холигч/ үйлдвэрлэгч
  • Халаалт, хөргөлтийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
  • Логистик болон барилгын салбар
  • Аж үйлдвэрийн тосны экспортлогч
  • Жимсний шүүс ба концентрат, хийжүүлсэн ундаа, байгалийн эрдэст ус үйлдвэрлэгч
  • Экспорт, Импортын банк
  • Медиа
  • Хүнсний үйлдвэрлэгч /жигнэмэг, вафли, шоколадтай бялуу болон бусад хүнсний үйлдвэрлэл/

Иймд тус уулзалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, компаниудыг өргөнөөр урьж байна.

Эх сурвалж:http://www.mongolchamber.mn/