УРАЛЫНХАН ИРЭВ…

0
1328

МҮХАҮТ дээр Оросын Свердловск
мужийн бизнесийн төлөөлөл ирж манайхантай уулзалт хийлээ.

Уралаас энэ удаа мах, загас,
тахиа, ногоо зэрэг хөлдөөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн “Хладокомбинат” буюу
“НОРД”, хүнд үйлдвэрлэлийн алдартай “Уралэлектромаш”, “Уралмашзавод”-ээс эхлээд
эмнэлгийн тоног төхөөрөмж хангамж, химийн материалын болон эрчим хүчний
тооцоолол, хяналтын удирдлагын системийн “Лидер”, “Профсофт Системы” зэрэг олон
компанийн төлөөлөл ирэв.

Уулзалт дээр манай талаас тээвэр зуучийн
“Азийн зам” ХХК-ийн захирал “Орос руу бараа нийлүүлэх, авахад тээвэрлэлтийн
талаар хэнд яаж хандах вэ? Үйлдвэрлэгч та нартай энэ талаар шууд харилцаж болох
уу? Манай талаас заавал УБТЗ-д хандалгүй Оросын компаниудад хандаж болох уу?”
гэж асуухад оросууд:

-Өөрийн тээвэртэй манай компаниудтай шууд
харилцаж болно. Ер нь бол Оросын тээвэр зуучийн адил төрлийн компаниудад
хандсан нь дээр хэмээн хариулж, бизнес уулзалтаас нэг ч гэсэн хүн юм мэдэж
аваад гарлаа…

Уулзалтын дараа ганцаарчилсан бизнес
уулзалтууд болсон юм. Монголын уул уурхай, эрчим хүчний томоохон ААН-үүд Уралын
үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалтай билээ. Оросууд энэ удаа манай
улсад Свердловск мужийн амбан захирагчийн айлчлалын хүрээнд ирсэн юм.

Свердловск нь ОХУ-ын Евро-Азийг холбосон зааг
болох Уралын нуруунд оршдог, том бүс нутаг. Хуучин Свердловск хот одоо
Екатеринбург гэсэн нэртэй болсон. Эндэхийн Уралын Политехникийн болон Уул
уурхайн их, дээд сургуулиуд болон мөн Уралын Хөгжмийн дээд сургууль
Консерваторт манай орны уул уурхай, соёл урлагийн олон зуун мэргэжилтэн,
алдартнууд төгссөн билээ.

Б.БОЛД

Ирсэн компаниудын товч
танилцуулга, Монголын ААН-үүдтэй хамтран ажиллах саналууд:

1.    
”Хладокомбинат НОРД”
-Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэдэг.
Хөлдөөсөн мах, загас, тахиа, ногоо борлуулалтын хэмжээ: жилд нийт 5 мянган тонн
бүтээгдэхүүн. Бүтэн болон хэсэгчилсэн хагас боловсруулсан хөлдөөсөн махны
үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн хүчин чадал: жилд 3600 тн. Монголын мал аж ахуйн
чиглэлийн үхэр, гахайн, тахианы мах үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй холбоо тогтоох
саналтай ирсэн.

2.    
“Уралэлектромаш”-Машин
механизм үйлдвэрлэгч. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон
төмөрлөгийн, машин үйлдвэрлэл, газрын тос, хими, цөмийн, уул уурхайн, хүнсний,
мод боловсруулах, төмөр замын зэрэг салбарт ашиглагдах индукцийн хөдөлгүүр
захиалах компаниудтай холбоо тогтоох.

3.    
“Уралмашзавод”-Хүнд
машин механизмын үйлдвэрлэгч. Уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч томоохон
үйлдвэрүүдтэй холбоо тогтоох.

4.    
“Уралмехонобр”-Баяжуулах,
олборлох, төмөрлөгийн үйлдвэрүүдийн төсөл боловсруулах (ТЭЗҮ). Уул уурхайн
үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний чиглэлийн мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах,
өнгөт, хар, үнэт металл, нүүрсний хүдэр болон бусад хүдрийн бус эрдэс баялагийг
баяжуулах, хайлуулах. Эрдэс түүхий эдийн бодит бүтцийн дүн шинжилгээ, хяналт,
судалгаа хийх. Суурь инжиниринг ба стандартчлал хийх. Уул уурхай, төмөрлөгийн
үйлдвэрүүдтэй холбоо тогтоох,

5.    
”Уралмехонобр”- Уул
уурхайн чиглэлийн.

6.    
”НПО
автоматики”-Үйлдвэрийн автоматчлал, технологийн процесс, эрчим хүчний обьект,
уул уурхайн үйлдвэрлэл, тээвэр, барилгын салбарын автоматчлалын систем. Холбоо,
телемеханик мэдрэгчүүд. Тус чиглэлээр хамтран ажиллах.

7.    
”Лидер МТ”-Эмнэлгийн
байгууллагуудын цогц ханган нийлүүлэлт, нэхмэл бус материал, химийн үйлдвэрлэл,
ХАА, барилгын салбарын компаниудтай холбоо тогтоох

8.    
”Прософт
Системы”-Эрчим хүчний нөөцийн тооцоолол, хяналт, удирдлагын системийн төсөл
боловсруулалт, нийлүүлэлт, угсралт, тэр дундаа эрчим хүчний нөөцийн тооцооллын
автоматжуулсан систем. Эрчим хүчний объектуудад телемеханикийн системийн зураг
төсөл боловсруулах, нийлүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх. Эрчим хүчний сүлжээ
болон дэд станцуудад ослоос урьдчилан сэргийлэх хэрэгсэл, автоматжуулсан ситем
суурилуулалт. Цахилгаан эрчим хүчний чанарын үзүүлэлтийг дүгнэгч (анализатор),
цахилгаан үзүүлэлтүүдийн тоон бүртгэгчийн үйлдвэрлэл, нийлүүлэлт. Үл тасалдах
хяналт, оношлогооны хэрэгсэл, системийн боловсруулалт, үйлдвэрлэл. Мэдээллийн
аюулгүй байдал, нэвтрэх эрхийн хяналт, ажлын цагийн тооцоолол зэргийн
боловсруулалт, нийлүүлэлт.

9.    
”Завод пожарных
автомобилей “Спецавтотехника”-Гал унтраах болон тусгай зориулалтын автомашин,
гал унтраах хөдөлгөөнт тоног төхөөрөмж суурилуулалт (тус тоног төхөөрөмжийг
ахуйн хэрэглээнд ашиглах боломжтой ба ямарваа нэгэн тусгай зөвшөөрөл
шаардагдахгүй. Монголын эрчим хүч, уул уурхайн үйлдвэрүүд, барилга, орон сууцны
компаниуд (СӨХ), бөөний худалдааны төвүүд, ресторан, зочид буудлуудтай хамтран
ажиллана.

10. 
”Инструментально
-механический завод”-Машин механизм болон төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлдэг.
Монголын машин механизм үйлдвэрлэлийн салбарын компаниудтай холбоо тогтоох,

11. 
“Уральский завод
футеровочных РТИ”-Футеровка үйлдвэрлэгч.

Эх сурвалж:www.mongolchamber.mn