“Улаанбаатартын өдрүүд-2015” үзэсгэлэн худалдаа

0
1330

“Улаанбаатартын өдрүүд-2015” үзэсгэлэн худалдаа

                Нийслэлийн
жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групп 
хамтран ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотод “Улаанбаатартын
өдрүүд-2015” үзэсгэлэн худалдааг 
Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа
бүтээгдэхүүнийг сурталчилах, Монголыг дэлхий дахинд таниулан сурталчлах, ОХУ-ын
зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь
хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох боломжоор хангах
зорилго бүхий үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн
худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын “Улан Үдэнскаяа
яармакад”үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 4 дүгээр сарын 23-25 ны хооронд, нийт 3
өдрүүдэд болно. Тус үзэсгэлэн худалдаанд Ноос ноолууран бүтээгдэхүүн,Зөөлөн
болон хатуу оёдолын үйлдвэрлэл эрхлэгч, Арьс ширэн бүтээгдэхүүн, Гар урлал
болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгч, Алт, мөнгө эдлэл үйлдвэрлэгч нар
оролцох боломжийг олгож байна.

Үзэсгэлэнгийн
талаарх мэдээллийг 318547, 95824323, 96044323, 88099941 дугаарын утсаар авах
боломжтой.

ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН
НИЙСЛЭЛ УЛААН-ҮҮД ХОТЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Иргэн, ААН-ын
бүртгэл

2. Бараа
бүтээгдэхүүний бүртгэл

   /1,2-ыг НЖДҮДТ-с өгсөн
маягтын дагуу бөглөнө/

3. Гадаад паспортын хуулбар

4. Барааны гарал
үүслийн гэрчилгээ

5. Төлбөр

6. Цээж зураг 1%

7. Компани бичиг
баримтын хуулбар

8. Компани танилцуулга

Эх сурвалж:http://jdu.ub.gov.mn/