Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь
БНХАУ-ын Гуандун мужийн Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооноос зохион байгуулж
байгаа Хятадын хамгийн том экспорт импортын 117 дахь удаагийн “CANTON FAIR”
олон улсын үзэсгэлэнд 2015 оны 04 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд тоног
төхөөрөмжийн үйлдвэрлэгч, төрөлжсөн худалдааны төвүүдтэй газар дээр нь очиж
танилцах, үзэж сонирхох зорилготой аялалын групп зохион байгуулах гэж байна.
Гуандун муж бол
БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн худалдааны томоохон хот бөгөөд хамгийн
хөгжингүй бүс юм. Тус үзэсгэлэнд төрөл бүрийн барилгын материалаас гадна дараах
бараа бүтээгдэхүүн дэлгэн тавигдана. Үүнд:
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж
ахуй нэгж та бүгдийг орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын
үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн үйлдвэрлэлийн
цар хүрээгээ тэлэхийг хүсвэл бидэнтэй холбогдож энэхүү аялалд оролцоно уу.
Дэлгэрэнгүй
мэдээллийг: http://jdu.ub.gov.mn/r/195













