“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ – 2015” ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

0
793

НЭР: ҮНДЭСНИЙ
ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ – 2015
ӨДӨР: 2015 оны 5 дугаар сарын 22 – 31 ны өдрүүдэд
 
ҮНДЭСЛЭЛ:
Манай компани Аж Үйлдвэрийн Яам, ХХААЯ, Монголын ноосон бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын
хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци, Монголын Ноос, ноолуурын
холбоо, Түмэн Эрдэнэс холбоо, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй
хамтран “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төвийг байгуулан
ажиллаж байна.
Дээрх төвийг байгуулж үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн борлуулалтыг
дэмжсэнээр эдийн засагт эерэг үр дүн авчирч, дотооддоо нэмүү өртөг шингээсэн
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эрэлт, борлуулалт нэмэгдэж, үйлдвэрлэл өссөнөөр
ажлын байр, цалин хөлс нэмэгдэж, цаашлаад Монгол Улсын өнөөгийн эдийн засаг
хямралыг даван туулах, цаашид урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг
хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид үзэж байгаа болно.
Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төвийн талаарх мэдээллийг хэрэглэгч олон
нийтэд сурталчилан таниулах талаар ихээхэн анхаарч, борлуулалтыг нэмэгдүүлэх
чиглэлд онцгойлон анхаарах шаардлага бидний өмнө тулгарч байна.
Үндэсний үйлдвэрлэл сэргэж, бүтээгдэхүүн үйлчилгээ, нэр хүнд өсөхийн хэрээр
гадаадын хуурамч барааг импортоор оруулж ирэх явдал зэрэгцэн оршсоор байгаа.
Энэхүү үзэсгэлэн худалдаа, нээлттэй өдөрлөгийн үеэр хэрэглэгч, худалдан
авагчдад үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний хийц загвар, чанар,
баталгаат байдал, оригналь гэдгийг бүрэн дүүрэн ойлгуулахад онцгойлон анхаарна.
 
ЗОРИЛГО:
1. Үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн оригинал бараа
бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа бататгах
боломжийг олгож, маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах;
2. Зуны улирал эхлэж, эх үрсийн баяр тохиож байгаатай холбогдуулан энэ чиглэлд
түлхүү анхаарал хандуулахаас гадна, бүх насны хүмүүсийн хэрэгцээнд чиглэсэн үндэсний
үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг албан байгууллага, хувь хүмүүсийн бүхий л
төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор нэгтгэн, хэрэглэгчдэд худалдан авах
боломжийг бүрдүүлэх;
 
3. “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төвийн талаарх үнэн бодит
мэдээллийг хэрэглэгчдэд түгээж, олон нийтийн дунд эх оронч хэрэглээг
төлөвшүүлэх, цаашид үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх;

САНААЧЛАГЧ: НАР-МОН ХХК,
“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” Үндэсний
 
үйлдвэрлэлийн худалдааны төв

ХАМТРАН ЗОХИОН
БАЙГУУЛАГЧ:
 
Аж үйлдвэрийн яам, НАР-МОН ХХК, Үндэсний үйлдвэрлэлийн мэргэжлийн холбоод,
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД: 
– Blue sky cashmere
– Urban jeans
– Шүтэн уул ХХК
– Төмөр трейд ХХК
– Мон химо ХХК
– Эрдэнэт хивс ХХК
– MOBICOM
– PC mall электрон барааны их дэлгүүр
МАРКЕТИНГ:
– Телевиз ETV, Royal HD TV, Olloo TV, MBS TV,
 
– Сошиал медиа
 www.facebook.com/NARMONCENTER
– Видео реклам
– СМС зар
– Намянжугийн гудамжинд байрлах LED дэлгэц
– ФМ радио
 
ХААНА: “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв,
 
NIGHT PLAZA худалдааны төв
ТӨРӨЛ:
 
– ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦАС
– ТӨРӨЛ БҮРИЙН БЭЛЭН ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ
– АЛТ ҮНЭТ ЭДЛЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
– НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН
– БЭЛЭГ ДУРСГАЛ, ГАР УРЛАЛ
– АРЬС ШИРЭН ЭДЛЭЛ
– СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, АЖЛЫН ХУВЦАС
– ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ЦАГААН ИДЭЭ, ХҮНСНИЙ НОГОО
– ГОО САЙХАН, ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
 
– ЦАХИЛГААН БАРАА, ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ
 
– ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
 
– БУСАД

МЭДЭЭЛЭЛ: 
80-100 гаруй оролцогч байгууллага
Талбайн хэмжээ: Гадна талбай 1500 м2
Дотор талбай 1000 м2
ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Энэхүү арга хэмжээ Үндэсний үйлдвэрлэлийн худалдаа төв, Night plaza Шөнийн
худалдааны төвийн гадна нийт 1500м2, дотор 1000м2 талбайд зохион байгуулагдах
бөгөөд нийт 10 хоног үргэлжилнэ. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж,
хувь хүн болон төрийн бус байгууллага нийт 80 гаруй аж ахуйн нэгж оролцох
боломжтой.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсоноор шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
олон нийтэд танилцуулах, мөн хэрэглэгчидтэйгээ илүү ойртох, хямд үнээр өргөн
сонголттойгоор борлуулалтаа нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа сурталчлах боломжийг
олгоно гэж үзэж байна. Үзэсгэлэнгийн туршид танай байгууллага аль нэг өдрийг
сонгон өөрийн байгууллага болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах нээлттэй
өдөрлөг зохион байгуулах боломжтой юм. Тухайлбал:
– Хувцас загварын шоу
– Хямдралтай худалдаа
– Азтан тодруулах
– Хүнсний бүтээгдэхүүний амталгаа
– Урлаг уран сайханы үзүүлбэр, тоглолт ….. гэх мэт

АСАР, ПАВИЛИОН: /2
сонголттой/
 
А. Гаднах талбайд асар түрээслэх
 
Б. “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв дотор байршилтай
павилион түрээслэх

ТӨЛБӨР: 
A. Гадна талбайд байрлах 3х3 харьцаатай 9 м.кв талбай бүхий асар өдрийн 35.0
төгрөг
B. 4х7 харьцаатай 28м2 талбай бүхий асар өдрийн 120.0 төгрөг /4 аж ахуйн нэгж,
иргэн хамтран түрээслэнэ/
C. “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв дотор байршилтай
павилион талбайн хэмжээнээс үл хамааран тус бүр нь 50.0 мянган төгрөг /Энэ
үнэлгээ нь 10 өдрийнх/.
 
Жич: Гадна талбайд түрээслэсэн асар бүрт 1 павилион үнэгүй олгоно. Гэрээ
байгуулж төлбөр тооцоо хийсэн дарааллын дагуу оролцогчдын хүсэлтээр талбайг
хуваарилна.

БҮРТГЭЛ: Үзэсгэлэнд
оролцох сонирхолтой байгууллага, иргэд хүсэлтээ ирүүлснээр талбайгаа сонгон,
гэрээгээ хийнэ /Талбайн зургийг хавсаргав/ Захиалга өгөх 2 арга зам байна.
1. 95956601, 99139003, 99012885 / “Нар – Мон” ХХК /-д холбогдож,
2. Өөрийн биеэр ирж, гэрээ хийн, төлбөрөө төлж болно.

Баянзүрх дүүргийн 14-р
хороо, Намянжугийн гудамж, Нар – Мон ХХК-ний байр, 6 давхарт “Нар –
Мон” ХХК

АНХААРАХ: Гэрээ хийхдээ
тухайн байгууллагаа төлөөлөх эрхийг гэрчлэх бичиг баримтын хуулбарыг авчирах,
ажилчдын хувцаслалт, байгууллагын өнгө төрх, үндэсний брэнд үйлдвэрлэгч гэдэг
утга санааг илэрхийлэхэд анхаарах, сандал ширээг өөрсдөө авчирах гэх мэт.