“Алтанбулаг-2015, Эдийн засгийн чуулга уулзалт”-д урьж байна

0
642

1996 оноос эхлэн Монгол улсад чөлөөт бүс байгуулах үзэл
баримтлал, 2002 онд “Чөлөөт бүсийн тухай”, “Алтанбулаг”
худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай” хууль эрх зүйн баримтууд батлагдаж,
чөлөөт бүсүүдийн хилийн зааг, эрхзүйн байдлыг тодорхойлсон билээ.

2015 оны 04 дүгээр сарын 15-нд Монгол улсын Чөлөөт бүсийн тухай хуулийн Хөрөнгө
оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн
хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын
зөвлөлтэй байх эрх зүйг үндэслэн “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын
нэгдсэн Зөвлөл” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй 
хамтран “АЛТАНБУЛАГ-2015, ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг 06 сарын
26-нд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Гаалийн Ерөнхий Газар,
Татварын Ерөнхий Газар, МХЕГ болон холбогдох албаны хүмүүс, дотоодын хөрөнгө
оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Тиймээс тус чуулга уулзалтад хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид та бүхнийг
өргөнөөр оролцохыг урьж байна.
Чуулга уулзалтын бүртгэл МҮХАҮТ-ын 307 тоотод энэ сарын 25-ыг хүртэл явагдана.

Холбоо барих: Экспортыг дэмжин хөгжүүлэх
газар
Утас: 328878, 91919396, 99019086
E-mail хаяг: adyasuren@mongolchamber.mn,
export@mongolchamber.mn

 

 

ЖИЖИГ ДУНД
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ