ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ДОЛОО ХОНОГ” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
659

Монгол, Оросын ард түмний уламжилалт харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Эрхүү муж онцгой байр эзэлдэг. Мөн монголчууд “Эрхүү хотыг найрамдлын үүд“ гэж нэрлэх нь олонтой байдаг.

МҮХАҮТанхим нь 2015 оны 10 дугаар сарын 21-24-ны хооронд хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний “АГРОПРОМЫШЛЕННАЯ НЕДЕЛЯ” үзэсгэлэн-яармагийн зохион байгуулна. Тус үзэсгэлэнг ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн Газар, Эрхүү мужийн Хөдөө Аж Ахуйн Яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд монголын экспортын бүтээгдэхүүн болох ноос ноолууран, арьс шир, эсгий, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтран ажиллах шинэ боломжууд нээгдэж байна. Тус арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн салбар, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, фермерийн аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудын бизнес уулзалтууд болно.

Үзэсгэлэнгийн талбайн төлбөр: 1кв.м-3000 рубль /хөнгөлттэй нөхцөл/

Холбоо барих: 
Экспортыг дэмжин хөгжүүлэх газар,
ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл – Д.Адъяасүрэн
Утас: 328878, 91919396,
Цахим шуудан: adyasuren@mongolchamber.mn