“ИННОВАЦИ-ГАРААНЫ КОМПАНИ-2016” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

0
1505

Монгол
улсын шинжлэх ухааны салбарт хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр
дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүн, оюутан судлаачдын санаа, бүтээлүүд,
гарааны компаниудыг олон нийтэд таниулах, сурталчлах “Инноваци-Гарааны
компани-2016” үзэсгэлэнг 2016 оны 03 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Мэдээллийн
Технологийн Үндэсний Паркийн байранд зохион байгуулах гэж байна.

Тус
үзэсгэлэн нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний төрийн, хувийн
байгууллагуудын судалгаа, үйл ажиллагааны уялдааг сайжруулах, гадаад дотоодын
судалгааны болон бизнесийн байгууллагуудтай холбох, дэмжлэг үзүүлэх, хамтын
ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Иймд
дор дурдсан материалуудыг 2016 оны 02 дугаар сарын 27-ны 12:00 цагт Шинжлэх
Ухаан Технологийн Санд ирүүлэх ба электрон хэлбэрээр batdelger@stf.mn, odonchimeg@stf.mn
хаягаар илгээнэ үү. Үүнд:

Их
сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, Гарааны компанийн танилцуулга
/Хавсралт 1/

Үзэсгэлэнд
тавьж үзүүлэх биет бүтээгдэхүүн, борлуулах зүйлүүдийн жагсаалтыг файлаар /тоо,
хэмжээ/

Бэлэн
бүтээгдэхүүн технологи, тэдгээрийн танилцуулга

Эрдэм
шинжилгээ судалгааны үр дүнд гарсан бодит үр дүн бүхий шилдэг бүтээлүүдийн
танилцуулгыг 80х120см-ийн хэмжээтэй постер хэлбэрт оруулан файлаар /Хавсралт 2/

“Шинэ
технологи” номын 2 дахь цувралд оруулах бүтээгдэхүүний технологийн танилцуулга
/Хавсралт 3/

ШУТ-ийн
төслийн менежер Л.Батдэлгэр

Утас:
88122817, 312542

Эх сурвалж:http://www.mongolchamber.mn