МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн оролцогч захиалгаа дийлэхээ больжээ

0
599

Монголын Үндэсний телевиз “Залуу зохион бүтээгч”хэмээх төсөлт нэвтрүүлгийг жил бүр үзэгч түмэндээ хүргэдэг. Тус нэвтрүүлэг
хүүхэд залуусын бүтээлч сэтгэл, сэтгэхүйг хөгжүүлэх, ирээдүйн инженер, зохион
бүтээгчдийг “төрүүлэх” зорилготой. “Залуу зохион бүтээгч”
нэвтрүүлгийн оролцогчдын бүтээл амьдрал ахуйд хэрэглэгдэж байгаа жишээ олныг
хэлж болох юм. Энэ удаад бид Ц.Оргилболдын “Цас цэвэрлэх
төхөөрөмж”-ийг онцолж байна. Учир нь цас ихтэй байгаа энэ өдрүүдэд тус
төхөөрөмж эрэлт ихтэй байгаа аж.

“Залуу зохион бүтээгч” төслийн удирдагч Д.Туул
“”Залуу зохион бүтээгч”-дийн таван жилийн хугацаан дахь хамгийн
авсаархан, хямд, цас цэвэрлэх санаа Ц.Оргилболд залуу зохион бүтээгчийн энэхүү
тэрэг байсан. Энэ тэрэг ойрын үед эрэлт ихтэй байгаа юм байна. Эрэгтэй, эмэгтэй,
хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй түрээд л шинэ орсон болоод дагтаршсан цасыг
арилгачихна. Хүрз бариад цэвэрлэснээс бүтээмж хамаагүй өндөртэй тэрэг” гэж
тодотгож байна.

 Зохион бүтээгч Ц.Оргилболд захиалгаа дийлэхээ больсон ч илүү
олон хүний ажлыг хөнгөвчлөхөөр шуурхайлан ажилласаар байна.