Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн сургалт

0
766

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA консалтинггруппын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн сургалт, арга хэмжээг
2016 оны 12 дугаар сарын 9-өөс 11-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15-34 насны
залуучуудын дунд зохион байгуулахаар ажиллаж байна. Хөтөлбөрийн арга хэмжээтэй
холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн ХХҮХ-ийн
сургалтын танхимд GFA консалтинг группын менежер М.Галсансар, Стартап Монгол
ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат нар Хан-Уул дүүргийн ХХҮХ-тэй хамтран
залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний талаар сургалт зохион
байгуулж, мэдээлэл өгөв.

Сургалтанд Хан-Уул дүүргийн 16-р хорооны хадагаламж зээлийн
хоршооны дарга нар, Герман Монгол МСҮТ, МСПК-ийн МСҮТ, Технологийн дээд
сургуулийн МСҮТ, ШУТИС-ийн МТС-ийн МСҮТ-ийн бизнесийн багш, сургалтын менежер,
Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн
ЖДҮДТөвийн мэргэжилтнүүд оролцон, хөтөлбөрт хамрагдах залуусыг идэвхжүүлж
хамтран ажиллахаар болов.

Оролцохыг хүссэн залуус нь:

• Монгол Улсын иргэн, Хан-Уул дүүргийн оршин суугч байх

• 15-34 насны иргэд байх

• Хувь хүн эсвэл багаараа (заавал аж ахуй нэгж байгуулсан
байх шаардлагагүй ) оролцох боломжтой. Багийн гишүүдийн тоо 5-аас хэтрэхгүй
байх

• 12 дугаар сарын 9-ний өглөөнөөс 11-ний орой хүртэл 3
хоногийн хугацаанд арга хэмжээнд бүтэн хамрагдах боломжтой байх

Та арга хэмжээнд оролцохын тулд:

https://goo.gl/forms/Ne7cJ8XgThBWvGv33 энэхүү линкээр
бүртгүүлэхэд хангалттай.

Бүртгэлийн хуудсыг 12 сарын 01-ээс 06-ыг хүртэл хүлээж авах
бөгөөд та бүртгэлд заасан асуултуудад үнэн зөв, бүтээлч, тодорхой хариулснаас
хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулах болно.

Шалгаруулалтад гол анхаарах зүйлс:

• Шийдэх гэж байгаа асуудлын талаар сайн ойлголт мэдлэгтэй
байх

• Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх

• Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл
эрмэлзэлтэй байх