Авто худалдааны цогцолборыг гуравдугаар сараас ажиллуулна

0
530

Улаанбаатар хотын замын ачааллыг буруулах үүднээс нийслэлд
үйл ажиллагаа явуулдаг захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүний хүрээнд авто
машины захуудыг нүүлгэж, 22-ын товчооны цаанаа Авто худалдааны цогцолборыг
байгуулах ажил өнгөрсөн оны намраас эхэлсэн билээ.

Цогцолборын эхний ээлжийн ажил 80 хувьтай, ирэх гуравдугаар
сараас ажиллуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөөд байгаа аж. Харин
зургадугаар сард цогцолбор бүрэн ашиглалтад орж дуусах юм байна.

ЖДҮ эрхлэгчид тус
цогцолборт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж гарч
байна.